Жонон Уильям эхнэрээ хуурчээ

Хуучирсан мэдээ: 2011.05.11-нд нийтлэгдсэн

Жонон Уильям эхнэрээ хуурчээ

Хэдхэн
хоногийн өмнө гэр­лэ­сэн Британийн хаан ширээ залгамж­лагчийн гэр бүлд
том маргаан дэгджээ. Энэ нь шинэ хосуудын бие биедээ итгэх итгэлцэлд
муугаар нөлөөлж магадгүй бололтой. Хосуудын найз нөхдийн ярьснаар бол
хуримын өмнө "Армийн албаа орхино" хэмээн амласан нөхөртөө Кейт гомдсон
байна. Нөхөр нь түүнтэй зөвлөлдөлгүйгээр армид дахин хоёр жил алба
хаахаар гэрээгээ сунгасан нь ийн маргаан дэгдэхэд хүргэжээ. Нөхөр нь
худал хэлсэнд Кейт их гомдолтой байгаа гэж найзууд нь ярьсан байна.
Английн хун тайжийн шинэ эхнэр буюу Британийн гүнж Кейт нөхрөө дэлхийн
аль нэг халуун цэгт алба хааж магадгүй хэмээн зовж байгаагаа
найзуудаасаа нуугаагүй байна.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж