Найруулагч Б.Цогтбаярын шинэ дэлгэцийн бүтээл “Луйвар” өнөөдөр нээлтээ хийх байсан ч хойшлогджээ. Тус киноны зураг авалт өнгөрсөн хоёрдугаар сараас эхэлсэн бөгөөд кино сонирхогчдын хүртээл болохоор өнөөдөр нээлтээ хийхээр товлоод байсан юм. Уран бүтээлчдийн зүгээс шалтгаанаа тайлбарлаагүй ч цаг агаарын тааламжгүй байдал, мөн “Хүүгүй ломбард” киноны нээлттэй давхацсантай холбоотой бололтой. Ямартай ч “Луйвар” киноны нээлт тавдугаар сарын 12-нд буюу ирэх даваа гаригт болохоор болжээ.
Дашрамд, “Луйвар” киноны зохиолыг Н.Пүрэв бичсэн бол найруулагчаар Б.Цогтбаяр ажиллажээ. Харин гол дүрд Соёлын тэргүүний ажилтан С.Ариунбямба, Ч.Ундрал, П.Баярхүү зэрэг жүжигчид тоглосон байна.
Э.ТЭКҮ