
Харин Диснейн телевизийн сүлжээнүүдийн ашиг орлого буураагүй нь зар сурталчилгааны ач гэж ажиглагчид дүгнэж байна. Тус компани он гарснаас хойш 942 сая ам.долларын ашиг олсон нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад нэг хувиар буурсан ажээ.
Гэвч “Волт Дисней” компанийн ашиг жилд зургаан хувиар өсч байсан билээ. Компани ашиг нь буурч байгаа тухай мэдэгдэл хийсний дараа хувьцааны үнэ гурван хувиар буурсан ч хөрөнгө оруулагчид ирээдүйг өөдрөгөөр харж байгаа гэнэ. “Волт Дисней” компани “ Карибын тэнгисийн дээрэмчид”, “Америк ахмад” зэрэг кинонууд нь ирэх улиралд ашиг авчирна гэж тооцоолж буй ажээ.
Н.Энх