АНУ-ын Холбооны мөрдөх товчооны /FBI/ нэг ажилтан Пакистанд баривчлагджээ. Тэрээр Пакистаны Карачи хотоос Исламабад хүрэх нислэгт биедээ 15 ширхэг сум авч орох гэж байгаад баривчлагдсан аж. Холбооны мөрдөх товчооны ажилтан Пакистаны орон нутгийн нислэгт зөвшөөрөлгүй сум авч орохыг завдсанаараа терроризмын хэрэгт буруутгагджээ. Уг нь Холбооны мөрдөх товчоо болон бусад АНУ-ын агентлагийн ажилтнууд Пакистаны албаныхны зөвшөөрөлтэйгээр биедээ зэвсэг авч явах эрхтэй байдаг аж. Одоогоор түүний хэрэг дээр АНУ болон Пакистаны албаныхан хамтран ажиллаж байгаа гэнэ.
Үүнээс өмнө 2011 онд АНУ-ын Аюулгүй байдлын албаны /CIA/ ажилтан Раймонд Дэвис Пакистанд хоёр хүний амь хөнөөсөн хэргээр баривчлагдан, ял шийтгэл сонсож байсан юм. Раймонд Дэвис хоёр пакистан эрэгтэйг өөрийг нь дээрэмдэхийг завдсан гэж үзэн гал нээсэн байна. Энэ хэргээс үүдэн Пакистанд америкчуудын эсрэг эсэргүүцэл дэгдэж байсан юм.
Б.АНХТУЯА