Хятадын Сичуан мужийн Нанбу хотод шувууны томуугийн “H5N6” вирусээр 49 настай эрэгтиэй хүн өвчилж өчигдөр /V.6/ нас баржээ. Энэ нь дэлхийд анх удаа шувуугийн томуугийн “H5N6” вирусын өсвөрөөр хүн нас барсан тохиолдол болсон байна. “H5N6” вирусын өсвөрөөр нас барсан эрэгтэй нь тэжээвэр шувуутай харьцаж байхдаа халдвар авсан гэнэ. Энэ хэргээс үүдэн Тайванаас Хятадын Сичуан муж руу иргэдийг зорчихыг хориглож, хүмүүсийг тэжээвэр шувуутай болгоомжтой харьцахыг сануулжээ. Шувууны томуугийн “H5N6” вирус нь хүнээс хүнд халдварлах магадлал бага бөгөөд Герман, Швед, АНУ-д илэрч байсан аж.
Үүнээс өмнө Хятадад өнгөрсөн 2013 оны гуравдугаар сард шувууны томуугийн “H7N9” вирусын өсвөр анх бүртгэгдсэнээс хойш 367 хүн өвчилсний 115 нь нас барсан юм. Үүнтэй зэрэгцэн Хятадад шувууны томуугийн өөр нэг “H6N1” вирусын өсвөрөөр 20 настай эмэгтэй өвчилж, нас барсан анхны тохиолдол бүртгэгдсэн билээ. Мөн 2013 оны арванхоёрдугаар сард Хятадад шувууны томуугийн “H10N8” вирусын өсвөр анх бүртгэгдэж, Жянси мужийн 73 настай эмэгтэй нас барсан аж.
Б.АНХТУЯА