Лениний музейг улсын өмч болголоо

Хуучирсан мэдээ: 2014.05.07-нд нийтлэгдсэн

Лениний музейг улсын өмч болголоо

Соёл спорт, аялал жуучлалын яам МАН-ын харъяанд байсан Лениний музейг улсын өмчид авахаар бүтэн жил шүүхээр явсан. Хэдийгээр шүүхийн бүх шатны шийдвэр ССАЖЯ-ны талд гарч, Лениний музейг улсын өмчид шилжүүлэх нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн ч МАН-ын уг байрыг улсад хүлээлгэж өгөхөөс татгалзсан юм. Тэгвэл өнөөдөр ШШГЕГ болон Төрийн өмчийн хорооноос уг музейг албадан авч, барилгын хаалгыг хүчээр онгойлгон өмчийг нь улсын мэдэлд шилжүүлсэн байна. Дашрамд дурдахад, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл уг музейг Т.Батаарын музей болгох төлөвлөгөөтэй байгаа билээ.

Н.ГЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж