
Эдийн засгийн байнгын хорооноос санаачлан жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудлаар ирэх долоо хоногт нээлттэй сонсгол зохион байгуулахаар болжээ. Байнгын хороодын гишүүд уг сонсголоос гарсан саналыг сонсоод УИХ-аас гарах шийдвэрийн төслийг бэлтгэхэд тусгах аж. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаад байгаа юм.
Б.Мандах