МИАТ ТӨХК одоогоос нэг жилийн өмнө шинэ “Боинг 767-300” онгоцтой болж байсан бол дахин нэг шинэ онгоц хүлээн авахаар болжээ. Тодруулбал, “МИАТ” компани АНУ-ын “Боинг” компаниас “Б737-800” маркийн шинэ онгоцыг түрээсийн зарчмаар авах бөгөөд энэ сарын 11-нд “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардах ажээ. Энэ онгоц нь бизнес ангиллын 12, энгийн ангиллын 150 суудалтай, орчин үеийн технологийн дэвшлээр олон цаг үргэлжлэх алсын зайн нислэгийн үед зорчигчдын аюулгүй, тухтай байдлыг хангасан тоног төхөөрөмжийг шийдэж өгсөн гэнэ. Мөнонгоцны бизнес ангиллын зорчигчдод Монголын болон холливудын киног дуу, дүрсний өндөр чанартайгаар үзэх боломжийг олгох юм байна.
Б.МИШЭЭЛ