Идэвхжүүлэгч, уран илтгэгч, домогт арилжаачин, Уолл стритийн хөрөнгийн оператор байсан Жордан Бэлфорт 1962 онд АНУ-д төрсөн бөгөөд анх сургуулиа төгсөөд үнэт цаасны арилжааны салбарт мэргэжлийн гараагаа эхлүүлж байжээ. Тэрээр хөрөнгийн зах зээлд олон жил ажилласан ба алдаж онож явсан арвин туршлагатай нэгэн юм.
Жордан Бэлфорт сүүлийн хориод жилийн турш АНУ, Австрали, Африк, Англи гэх мэтийн дэлхийн маш олон орнуудын бүх төрлийн мянга мянган бизнесүүдэд өөрийн туршлагаасаа хуваалцаж хамтран ажиллан, өндөр үр дүнд хүрчээ. Харин энэ удаа тэрээр Монголын гадаадын томоохон хөрөнгө оруулагчдын нэг болох ноён Жеимс Пассин болон СиБиЭм ХХК-ийн урилгаар Монголд хүрэлцэн ирхээр болсон байна. 2014 оны 6 дугаар сарын 6-нд Blue Sky Hotel-д Монголын бизнес эрхлэгчид, улс төрчид болон холбогдох хүмүүстэй дараах сэдвүүдээр нэгэн оройн турш ярилцах юм байна:
- Ятгах урлаг
- Ямар нэгэн зүйлийг хэрхэн арилжих
- Дотоод идэвхжүүлэлтийн гол элементүүд
- Карьерээ хэрхэн өсгөх вэ
- Урт хугацааны баялгийг хэрхэн бий болгох вэ
- Монголын Хөрөнгийн зах зээлийг яаж дахин идэвхжүүлэх вэ
- Хөрвөх чадвар муутай хөрөнгөөс хэрхэн мөнгө босгох нууц
- Монголын түүхийг гадаадын хөрөнгө оруулагчдад хэрхэн арилжих
- Согтууруулах ундаа, мансууруулах бодисын аюулаас хэрхэн хол байх вэ
- Уолл Стритэд ажиллаж байх үеийн хөгжилтэй түүхүүдээс
Тэрээр өөрийнхөө амьдралын талаар “Wolf of Wall Street” гэдэг ном бичиж байсан ба мөн ийм нэртэй кино 2013 онд Холливудад хийгдсэн байна. Уг кинонд Жордан Бэлфортын дүрийг нэрт жүжигчин Леонардо Ди Каприо чадварлагаар бүтээсэн байдаг. Энэ арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягаар хандана уу.
Email: myanganbayar@cbm.mn
Tel: 976-7575-3302