“Twitter”-т бүртгэлтэй 105 сая хэрэглэгч байдаг

Хуучирсан мэдээ: 2010.04.15-нд нийтлэгдсэн

“Twitter”-т бүртгэлтэй 105 сая хэрэглэгч байдаг

Чөлөөт блогчдийн чухал хэрэглээ болсон Twitter сайт 105 сая гаруй бүртгэлтэй хэрэглэгчтэй болсон талаар үүсгэн байгуулагч Биз Стоун мэдэгдсэн байна. Twitter анх удаагаа бүртгэлийнхээ талаар олон нийтэд мэдээлж байгаа ба тодруулбал нийт 105,799,710 хэрэглэгчтэй болсон нь гадны шинжээчдийн тооцоолж байснаас харьцангуй өндөр дүн юм. АНУ-аас бусад дэлхийн улс оронд Twitter-ийн хэрэглэгчид өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа бөгөөд өдөрт 300 мянга орчим хэрэглэгч шинээр элсдэг гэнэ. Гэхдээ тус сайтад албан ёсны бүртгэлтэй хэрэглэгчдийн хэдэн хувь нь байнгын, идэвхтэй байдаг гэдгийг мэдээлээгүй байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж