Кенид 60 гаруй хүн архинд хордож амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2014.05.07-нд нийтлэгдсэн

Кенид 60 гаруй хүн архинд хордож амь үрэгджээ

 

Кенийн жижиг хотуудын 60 гаруй хүн архинд хордсоноос амь үрэгдэж, өөр олон хүн хараагүй болсон байна. Кенийн албаныхны мэдээлснээр хохирогчид алкохолын хэмжээг нь нэмэгдүүлэх зорилгоор үйлдвэрийн зориулалттай химийн бодис нэмсэн архи ууснаас хүчтэй хордсон гэнэ. Хохирогчид хоорондоо ойр орших Эмбу, Китуй, Лимуру, Киамбу гэх жижиг хотуудын оршин суугчид аж. Одоогоор Кенийн цагдаагийнхан хортой архи нэрсэн үйлдвэрлэгч этгээдийг эрэн сурвалжилж байгаа гэнэ.

 

Кенийн иргэд стандартад нийцсэн үйлдвэрийн архи худалдан авах чадваргүйгээс гар аргаар найруулсан хямд архи хэрэглэж хордох нь элбэг байдаг аж. Үүнээс өмнө 2005 онд метилийн спиртээр найруулсан архи хэрэглэснээс 40 гаруй хүн амь үрэгдсэн хэрэг гарч байжээ.

 

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж