Ч.Баттуулыг шүүж байна

Хуучирсан мэдээ: 2014.05.07-нд нийтлэгдсэн

Ч.Баттуулыг шүүж байна

АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг санаатайгаар амь насыг нь хөнөөж, шатаасан хэргээр Ч.Баттуул гэгч бүсгүй хоёр шатны шүүхээс 23 жилийн ял сонсоод буй юм. Харин түүний ар гэрийнхэн шүүхээс гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа өгөөд охиноо хэн нэгний дарамтад орж хүчээр ял хүлээсэн гэж үзэж байгаа юм. Тиймээс  яллагдагчийн өргөдлийн дагуу Улсны дээд шүүх энэ хэргийг хэлэлцэхээр товлосон ч хэд хэдэн удаа хойшлогдсон. Тодруулбал, Ч.Баттуулын өмгөөлөгч К.Бауржин гадаадад томилолтоор яваа учир хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан учир өнөөдрийг болтол хойшлуулсан юм. Тэгвэл Улсын дээд шүүх дээр Ч.Баттуулын хэргийг шүүх хурал эхлээд байна.

О.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж