Монголын сагсан бөмбөгийн мэргэжлийн анхны клуб "SBL Хасын хүлэгүүд" домогт сагсан бөмбөгч Майкл Жорданы Flight School-тэй албан ёсоор гэрээ үзэглэлээ.
Энэхүү гэрээний дагуу "SBL Хасын хүлэгүүд" клуб нь Монгол Улсаас цор ганцаараа Майкл Жорданы зуны сургалтад өсвөрийн сагсан бөмбөгчдөө хамруулахаар болоод байгаа юм. Тус гэрээнд "Michael Jordan Flight School"-ийн захирал Mark Raveling болон "SBL Хасын хүлэгүүд" клубийн гүйцэтгэх захирал О.Баярцогт нар гарын үсэг зурж баталгаажуулснаар хүчин төгөлдөр болж байна.
Ингэснээр "SBL Хасын хүлэгүүд" клуб нь хоёр дахь жилдээ өсвөрийн сагсан бөмбөгчдийг Майкл Жорданыг ойроос харж, түүний сургалтанд хамрагдах боломжийг нээн өгч байна.
А.БАЯР