Рожер Федерер ихрүүдийн аав боллоо

Хуучирсан мэдээ: 2014.05.07-нд нийтлэгдсэн

Рожер Федерер ихрүүдийн аав боллоо

Талбайн теннисний супер од Рожер Федерер дахин ихрүүдийн аав боллоо. Өхөөрдөм ихэр охидтой байсан тэрбээр энэ удаад ихэр хөвгүүдтэй болжээ. Федерерийн гэргий Мирка амаржиж, ихэр хүү төрүүлсэн талаар тэрбээр өчигдөр /V.06/ твиттер хуудсаараа дамжуулан зарласан байна. Хосууд хөвгүүддээ Лео, Ленни гэх нэр хайрласан гэнэ.

Тэдний ихэр охидыг Шарлин Рива, Мила Роуз гэдэг бөгөөд 2009 оны долдугаар сард төрсөн, өдгөө таван настай ажээ.

С.ЦЭЛМЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж