Европ Орост хандах хандлагаа өөрчлөх таван шалтгаан
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама ба Германы холбооны канцлер Ангела Меркель хоёр хамтран Оросын эсрэг хориг арга хэмжээгээ чангатгана гэж мэдэгдсэн ч Европын засаг захиргааны яриа нь ойрын ирээдүйд багагүй өөрчлөгдөж магадгүй байна.
Хэрэв Украины сонгууль бүтэлгүйтвэл түүний хариуцлага Орост ноогдоно гэж АНУ, Герман хоёрын лидерүүд үзэж байгаа юм. Гэвч тэд асуудлыг дипломат замаар шийдэхийн төлөө байна.
Евро бүс дахин хямарч магадгүй
"Хэрэв жинхэнэ дайн эхэлбэл Оросоос Европт нийлүүлэх байгалийн хийн нийлүүлэлт зогсох нь гарцаагүй. Одоо Европын эдийн засаг бага зэрэг сэргэж байгаа. Хийн нийлүүлэлт тасарбал евро бүсийг эргээд уналтад оруулна” хэмээн нэртэй эдийн засагч Нуриэль Рубини ярьж байна.
Евро бүс санхүүгийн том хямралын дараах сэргэлтийн байдалд дөнгөж ороод байгаа. Тиймээс энэхүү сэргэлт нь маш хэврэг, түр зуурынх байж болох талтай.
Хэрэв дайн дэгдвэл Европ АНУ-ыг дэмждэг уламжлалын дагуу тэдэнд сонголт бараг байхгүй. Засгийнхаа байр суурийг дэмжихгүй хүмүүс цөөнгүй ч АНУ-г үг дуугүй дэмжих нь зөв эсэх талаар саяхнаас л европчууд ярьж эхэлсэн юм.
Оросоос Европт нийлүүлэх хийн нийлүүлэлтийг тооцохгүй юм аа гэхэд барааны урсгалын үл ялих өөрчлөлтийн нөлөөг үл тоомсорлож болохгүй. Энэ тохиолдолд Европ борлуулалтынхаа гол зах зээлийг алдаж, түүхий эдийн дутагдалд орно.
Украины экспортын бүтэц
Үүний оронд Европын компаниуд Украины үхмэл зах зээлийг авах ба тэр нь шаардлагатай нийлүүлэлтийг өгөхгүй бөгөөд Украинд хийх экспорт нь эрэлт султайгаас үр дүнгүй шахуу болно. Солилцоо тэнцэргүй болох нь ойлгомжтой.
Орос нь Европын холбооны худалдааны томоохон түнш бол Украин хямралгүй байлаа ч гэсэн Европын түншүүдтэйгээ хийх худалдааны хэмжээгээр гайхуулж чадахгүй.
Оросын байгалийн хийнээс хамаарах нь
Европ дахь Оросын хийн гол хэрэглэгчид 2013 онд.
Тавиад жилийн өмнө Европ Зөвлөлтөөс нийлүүлэгдэх байгалийн хийн хэмжээг гуравны нэгээр хорогдуулахаар шийдсэн юм. Энэ хөтөлбөр нь үргэлж хэрэгжүүлэгдэж ирсэн ч харин 2013 онд Оросын эрчим хүчний түлшний хувь нь 34% хүрч, хэрэгтээ стратегийн тогтоосон хэмжээнээс нэг хувиар нэмэгдсэн байна.
Гэхдээ, зарим орнууд тухайлбал, Литва, Латви, Эстони, Финлянд, Чех, Словак, Болгар зэрэг нь Оросын хийнээс 100 хувийн хамааралтай. Европын Холбооны эрх баригчид цахилгааны хэрэглээний хэмнэлтийг нэмэгдүүлснээр, эрчим хүчний түлшний эрэлтээ багасгах, нийлүүлэлтийн хувиарлалт болон эрчим хүчний сэргээгдэх эх сурвалжийг ашиглан Оросоос хамаарлаа буулгах хүсэлтэй байгаа.
Харин өнгөрсөн өвөл 1981 оноос хойш хамгийн дулаан байсан учир Европын хэрэглэгчид харьцангуй чөлөөтэй байсныг мартаж болохгүй. Эрчим хүчний үр дүнг урт хугацаанд л мэдэгдэхүйц өсгөж болно.
Оросын хийг солих зүйл одоо зүгээр л байхгүй. Ойрын үеийн боломжийн ганц эх сурвалж нь Катар гэхдээ тэр бүх хэмжээ нь Японд очдог ба үнэ нь илүү ашигтай болж байгаа. Нэг мянган шоо метр шахмал хийг Азийн чиглэлд гаргалаа гэхэд үнэ өндөртэй учраас Катар 80 хувийн илүү ашиг авна.
АНУ-аас Европт хий нийлүүлэх боломжийг хамгийн ашигтай чиглэл хэмээн зарим хүмүүс үздэг. Гэтэл тэр нь эдийн засгийн шийдвэр биш улс төрийнх учраас бодитоор их хэмжээг хүлээх ёсгүй болж байна.
Өөр эх сурвалжууд байгаа ч тэдэнд урт хугацааны найдвар өгч болохгүй. Нидерланд тун саяхан хийн олборлолт буурч үнэ нь ихсэнэ гэж мэдэгдсэн юм. Хэмжээний ихэнхийг Их Британи худалдан авах болно. Алжир өөрийн хэрэглээг нэмэгдүүлж байгаа, Азербайжаны нийлүүлэлт хэмжээ багатай, харин Туркмен, Узбекстан хоёр асар том хятад зах зээлд чиглэгдсэн байгаа.
Хийнээс нүүрсэн шилжих хувилбар Европт бий. Тэр нь зүгээр л урагшаа биш ухрах алхам хийсэн үйлдэл болно. Экологийн лобби тэр түлшний эсрэг олон жил дайтаж байж татгалзуулсан нүүрсийг дахин хэрэглэж эхлэх нь шилдэг алхам биш.
Нэн түрүүнд эрчим хүчний тэр тэнцвэрээ солих нь хөдөлмөрийн салбарт хүчтэй өөрчлөлтийг авчирна. Явцын дунд Европ олон тооны уурхайчидтай болно. Үүний зэрэгцээ нүүрсний салбар нь өөрөө улсын татаас ба дэмжлэгийг шаардана. Франц, Испани ба бусад орнууд нийгмийн салбартаа одоо асуудал ихтэй байгаа ба дэмжлэг амин чухал хүмүүсийн тоо нэмэгдэх шинэ асуудалтай тулгарах юм.
ТОм сангуудад учрах хохирол
Гадаадын зарим том сангуудОрост хөрөнгө оруулалт хийж ирсэн уламжлалтай бөгөөд Европын засгийн Оросын эсрэг хийж байгаа үг, яриа нь тийм хөрөнгө оруулалтын ашигт сөргөөр нөлөөлж байна.
Жишээлбэл, Норвегийн тэтгэвэрийн улсын сан нь дэлхийд томоохонд тооцогддог. Жилийн эхнээс Оросын евро үнэт цаасны 10 орчим хувийн ашгаа алдах магадлалтай. Хэрэв сангийн портфельд нь Оросын хар металлургийн компаниуд, "Газпромбанк" ба Гадаад худалдааны банкуудын урт хугацааны төлөлттэй евро үнэт цаас байгаа бол хүчтэй хохирч магадгүй. "Газпромын", Оросын бие даасан өрийн облигацийн үнэ 8-9 хувиар унасан учраас хохирол нь тийм ч их биш.
Дээрх хүснэгтээс харвал зөвхөн Оросын үнэт цаасны хэмжээ нь нийтдээ 4,3 тэрбум ам.доллар болж байна. Харин нийт хөрөнгө оруулалтын хэмжээ нь $7,9 тэрбум буюу сангийн нийт хөрөнгийн 0,9 % юм. Гэтэл Украины хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалт нь 0 дээр байгаа.
Одоо итгэхэд бэрхшээлтэй бүрэн хэмжээний хориг арга хэмжээг Оросын эсрэг авсан цагт байршуулалтаа бүрэн зогсоох шийдвэр гарна хэмээн шинжээчид үзэж байна. Тэр нь нэн түрүүнд бондуудад хамаарах юм.
Хөрөнгө оруулалтыг урт хугацаагаар төлөвлөдөг маш туршлагатай хөрөнгө оруулагчид Норвегийн санг удирддаг. Тэгээд ч Оросын санхүүгийн байдлыг бусад хөгжиж буй эдийн засагтай харьцуулан үзвэл гайгүй сайн байгаа. Оросын евро бондын ашиг нь 7% байгаа нь муу биш.
Германд том бизнес шахалт үзүүлж байна
Ангела Меркель том компаниудын зүгээр ихээхэн шахалттай байгаа
Бүхий л эрсдлийг тооцож буй том бизнес өөрийн дургүйцлээ илээр гарган Засгийн газрууддаа шахалт үзүүлэх болсон. Энд Европын төвийн томоохон төвийн хувьд Германы санаа бодол энд чухал.
Хувийн болон албан ёсны мэдэгдэлдээ, Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг өргөтгөхийн эсрэг хатуу байр сууринд зогссон Siemens AG, Volkswagen AG, Adidas AG, Deutsche Bank AG, BASF SE зэрэг том компаниудын зүгээс хүчтэй шахалтыг Меркельд үзүүлж байгаа.
Германы бизнесийн төлөөлөгчид Орос, Европын хооронд үүссэн асуудлыг зөвхөн дипломат замаар шийдүүлэхээр оролдож байна. Хориг арга хэмжээ нь Германы эдийн засагт сөрөг нөлөөг үзүүлнэ гэж тэд хэлж буй. Тэмдэглэхэд, Германы 300 мянган ажлын байр нь тус орны компаниудын Орост явуулж буй бизнестэй холбоотой байгаа. Хоригийг чангатгасан нөхцөлд тэднээс ажилгүйчүүдийн эгнээнд хэсэг нь шилжих болно.
Үүний хажуугаар Германы томоохон сонин хэвлэл бичихдээ Америкийн Тагнуулын төв газар, Холбооны мөрдөх товчоо нь Украины зэвсэгт хүчнийг сургаж байгаа гэж бичих болов. Жишээлбэл, Greystone компанийн хөлсний цэргийнхэн Украины хэрэг явдалд оролцож байгаа нь батлагдлаа гэхэд Ангела Меркель тэргүүтэй Европын улстөрчид нилээдгүй эвгүй байдалд орно. Тэгвэл Европын засаг нэн яаралтайгаар өөрийн стратегийг өөрчлөх хэрэгт орно.
Украины эдийн засгийг аврах ашиггүй оролдлого
Европын улстөрчид прагматик хүмүүс учраас яриа дуулианы үе өнгөрнө гэж тэд ойлгож байгаа. Одоо цэрэг хүчин талдаа ярьж байгаа бол удалгүй тэд яриага эдийн засагт шилжүүлэхээс өөр аргагүй.
Дээр нь Киевын төлөөлөгчид санхүүгийн нэмэлт тусламж хүсээд ЕХ-нд дахиад очно. Учир нь Олон улсын валютын сангаас олгосон эхний транш хурдан дуусч, хоёр дахийг нь авах нь хүндрэлтэй болно.
Учир нь ОУВС-гийн мөнгөний төлөө Украины эрх баригчид тайлангаа тавих юм. ОУВС-гийн бүх шаардлагыг биелүүлэх нь ойрын үед бүтэхгүй.
Одооноос ОУВС-гийнхан “хэрэв Киев Зүүн өмнөд нутгийн хяналтаа алдвал зээлийн хөтөлбөрийн эргэн харна гэдгээ хэлээд эхэлсэн байгаа. Украины төсөвт нэмэлт орох нь эргэлзээтэй болж байна. Мөн Киевын засгийг хүлээн зөвшөөрөх нь бас л эргэлзээ гаргаж байна. ОУВС-гийн зээл нь тодорхой “даатгалаа” алдаж, харин зээлийг буцаах хөрөнгө Украинд алга.
Тэгэхлээр, Украины эрх баригчид тун удалгүй шинээр тусламж хүсэх болно. Түүнийг Европын засаг хүлээн авахгүй нь ойлгомжтой. Харин Украины улстөрчдөд тавих шаардлага нэмэгдэн, амлалт нь даруухан байх болов уу. Тэр цагт л Киевт мөн Москвад хандах ярианы өнгө нь өөрчлөгдөх болно.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР