УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхлээд байна. Уг хуралдаанаар Эдийн засгийг идэвхижүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхлээд байна.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцсэн ч дуусгаж чадалгүй хуралдаанаа өндөрлүүлсэн юм. Тиймээс өнөөдрийн хуралдаанаар үүнийг үргэлжлүүлж байна.
Эдийн засгийг идэвхижүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Төсвөөс гадуур хэрэгжиж байгаа хөтөлбөрүүдийг төсөвтөө оруулж, хуулийн дагуу явуулах шаардлага байна” гэж хэллээ.
Хуралдаан үргэлжилж байна.
Г.ДАРЬ