Хуучирсан мэдээ: 2014.05.07-нд нийтлэгдсэн

Баярлалаа, Ким Юна

Сочийн олимпийн наадмаас мөнгөн медаль хүртэж, зодог тайлсан БНСУ-ын нэрт уран гулгагч Ким Юна Сөүл хотноо "All That Skate-2014" шоугоо энэ сарын 4-6-ны өдрүүдэд толилуулаа. Ванкуверийн олимпийн аварга, 2009, 2013 онуудад дэлхийн аварга цолыг хүртэж байсан Ким Юнагийн шоунд дэлхийн нэрт уран гулгагчид уригдсан. Сочийн олимпийн наадмын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлөөс хүрэл медаль хүртсэн Казахстаны Денис Тен, багийн төрлөөс алт, хосын төрлөөс хүрэл медаль хүртсэн ОХУ-ын Татьяна Волосожар, Максим Траньков болон БНХАУ, Канад, Герман улсын шилдэг гулгагчид оролцлоо.

"Баярлалаа Ким Юна. Хэцүү хүнд нөхцлөөс шантралгүй дэлхийн од болсон чамд. Уран гулгалтын гайхалтай агшныг бидэнд үлдээсэнд баярлалаа. Хамтдаа байсан мөч бүхэнд баярлалаа. " хэмээн түүнд мянга мянган талархлын үг дэлхийн нийтээс илгээж байна.

Дөрвөн жилийн дараа болох "Пёнчан-2018" өвлийн олимпийн наадмын элч төлөөлөгчөөр сонгогдсон БНСУ-ын нэр уран гулгагч Ким Юнагийн шоуны фото агшин, бичлэгээс хүргэж байна.

Ч.ШАРХҮҮ

 


 

Сочийн олимпийн наадмын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлөөс хүрэл медаль хүртсэн Казахстаны Денис Тен.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж