Өнгөрсөн бямба гаригт /V.03/ Цагаан ордны сурвалжлагч нарын эвслээс зохион байгуулдаг оройн зоог таарч, Ерөнхийлөгч Обама уламжлалын дагуу уг арга хэмжээнд оролцон, үг хэлжээ.
Ихэд хөгжөөнтэй, шог хошин байдлаар яриа дэлгэсэн Обамагийн энэ байдал хэвлэлийнхний анхаарлаас холуур өнгөрч чадсангүй. Тухайлбал тэрээр америкчуудын эмнэлэгийн даатгал авахад туслах үйлчилгээтэй вэб сайтыг улсаас ажиллуулж эхэлсэн талаар шоглоом хийн ярихдаа “2008 онд миний уриа “Тийм ээ, бид чадна” гэсэн үг байсан бол 2013 онд “Ctrl+Alt+Delete” гэсэн огт өөр уриатай болов" хэмээжээ.
Обамагийн иргэншилд эргэлздэг Fox TV консерватив телевизийн тоймч, нэвтрүүлэгчдийг ерөнхийлөгч энэ үеэр “хөндөөд” авав. “Нуугаад яахав, намайг явахаар Fox-д би их дутагдах болно. Та нарт Хиллари Кенид төрсөн гэдгээр америкчуудад итгэл төрүүлэхэд хэцүү байна байх даа” хэмээн ерөнхийлөгч шогложээ.
Оросын ерөнхийлөгч Владимир Путин ч түүний тоглоомд өртөв. “Энэ онд би шийдвэр гаргахдаа төрийн тэргүүний эрхийг илүүтэй ашиглан Конгрессийн батлаагүй шийдвэр гаргахаар амласан. Намайг шүүмжлэгчид “эзэнт улсын ерөнхийлөгчийн захиргаатай” гэж байгаа. Үнэн хэрэгтээ би өдөр бүр албандаа очиж, өөрт оногдсон ажлаа л хийж байна… Консерваторуудын хайртай хүн нь Владимир Путин болоод байгаа учраас тэдэнд илүү шийдэмгий хандлага таалагдана гэж төсөөлж болохоор ч юм шги. Путин “Нобелийн энх тайвны шагнал" горилж байна гэж Пэт Бьюкэнен өнгөрсөн онд ярьж байсан. Тэр үүнийг яг л хэлсэн юм даа. Майк Хаккаби, Шон Хэннити нар дандаа л түүний нүцгэлсэн цээжний талаар яриад байдаг нь маш хачирхалтай. Тэд байнга энэ талаар ярьдаг гэдэгт итгэж болно шүү” хэмээн ярьжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР