Хуучирсан мэдээ: 2011.05.11-нд нийтлэгдсэн

Өдөрт 100-150 ширхэг үс хүний толгойноос унах нь дундаж хэмжээ. Харин үүнээс даваад, хэтэрхий их ажиглагдаад эхэлбэл ямар нэг зүйл болохоо байсны дохио. Бид үсээ угааж байгаа шингэн савангаа юун түрүүнд харддаг. Гэтэл ус унах маш олон шалтгаан бий.


Хамгийн түгээмэл шалтгаан бол гэнэтийн сэтгэл зүйн хямрал, цочрол. Стресс мэдээж бас том хүчин зүйл. Бас хүчтэй халуурсны дараа үс унадаг. Чихрийн шижингийн анхны шинж тэмдгүүдийн нэгэнд ч үс уналт мөн ордог.


Сүүлийн үед жирэмснээс хамгаалах эм бүсгүйчүүдийн үс уналтын нэг гол шалтгаан болоод байгааг судлаачид мэдэгдэх болсон. Иймээс үс унаж байгаагаа анзаарвал эмчид хандан, шинжилгээ өгч цаад шалтгааныг нь олж мэдээрэй. Харин Д аминдэм үс ургалтыг гайхалтай сайн тэтгэж, үсийг бэхжүүлдэг ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж