“Тогоруун цуваа” буцлаа

Хуучирсан мэдээ: 2014.05.06-нд нийтлэгдсэн

“Тогоруун цуваа” буцлаа

Ням гариг /V.04/ алдарт жүжигчин Татьяна Самойлова 80 нас хүрэв. Наян насны ойг жүжигчин эмэгтэй эмнэлэгт угтжээ. Түүний зүрх судасны өвчин хэдийнэ даамжирсан байв. Харамсалтай нь, “Тогоруун цуваа” киноны Вероникагийн дүрээр алдаршсан, ОХУ-ын Ардын жүжигчин Татьяна Самойлова маргааш нь буюу 5-нд шилжих шөнө амьсгал хураасан юм.


Энэ эмэгтэй олон удаа кинонд тоглож байсангүй. Хамгийн анх Жек Лондоны өгүүллэгээр Владимир Каплуновскийн хийсэн “Мексик хүн” кинонд тоглохдоо тэр дөнгөж 20 гаруй настай байжээ. Харин дараагийн нь болох Михаил Калатозовын бүтээл “Тогоруун цуваа” киноны дүрээрээ  Татьяна Самойлова дэлхийд  танигдсан юм. Энэ кино 1958 онд Каннын кино наадмын “Дал модны мөчир” шагналыг хүртэж, Татьяна Самойлова хамгийн даруу бөгөөд гоо үзэсгэлэнгийн билгэдэл болсон “Жүржийн мод” нэртэй шагналын эзэн болж байсан юм. Дараа нь нилээдгүй урт хугацаанд дэлгэцнээс холдсон ч 1967 онд Александр Зархийн найруулсан “Анна Каренина” кинонд тоглосон юм. Татьяна Евгеньевнагийн сүүлчийн кино нь “Миний хувьд үхэл гэж байхгүй” гэсэн нэртэй Рената Литвиновагийн бүтээл байв. Оросын Киночдын холбооны хүсэлтээр Оросын Ардын жүжигчин Татьяна Самойловаг Новодевичийн оршуулгын газар нутаглуулахаар болжээ.

Татьяна Самойлова хүүхэд ахуй насандаа.Фото: РИА Новости

 

“Мексик хүн” киноны Фернандагийн дүрдТатьяна Самойлова (зүүнээс) Риверогийн дүрд Олег Стриженов (баруунаас), 1955 он.Фото: РИА Новости

Михаил Калатозовын “Тогрууны цуваа киноны Борист Алексей Баталов Вероникад Татьяна Самойлова тогложээ. 1957 он.Фото: ИТАР-ТАСС

“Тогорууны цуваа”. Фото: РИА Новости

 

Кино жүжигчин Татьяна Самойлова Хүндэт одонгоор шагнагдсаны дараа, 2009 он

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж