Сургалтыг амьдралд ойртуулахад…

Хуучирсан мэдээ: 2011.05.11-нд нийтлэгдсэн

Сургалтыг амьдралд ойртуулахад…

Хүү
маань өнөөдөр хар хүн бид хоёрт дугтуйтай мөнгө тус бүрд нь авчирч
өгөв. Юу билээ гэсэн намар хичээл эхлээд удаагүй байхад бизнес сургалтын
хичээлдээ гэрийнхэндээ өөрсдийн байгуулсан компанийхаа хувьцаа зарсанд
бид хоёр тав таван паундын хөрөнгө оруулсаны ноогдол ашиг гэнэ. Хувьцаа
зарсан хөрөнгөөрөө амттан эсвэл бэлэг дурсгалын зүйл худалдан авч бэлэг
боож баяр ёслолын үеэр сургууль дээрээ зарсан нь их ашиг олсон юм байх.
Олсон ашгийнхаа ихэнх хувийг буяны байгууллагад хандивлаад багахан
хэсгийг нь хувьцааны ноогдол ашиг хэмээн тараахад оруулсан 5 паунд дээр
нь 50% ийн ноогдол ашиг 2 паунд 50 пэнс иржээ. Ингээд хүү маань хувьцаат
компани ямар зарчмаар ажилладаг, хөрөнгө оруулалт, ашгаа хуваах гээд
олон зүйлийг өөрөө туршиж мэдэж авсан байх юм. Сургалтыг амьдралд
ойртуулахын жишээ энэ болов уу.

http://nomiinclub.blogspot.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж