Аймгийн хэмжээнд 13 удаа хээрийн түймэр гарчээ

Хуучирсан мэдээ: 2014.05.06-нд нийтлэгдсэн

Аймгийн хэмжээнд 13 удаа хээрийн түймэр гарчээ

Сүхбаатар аймгийн BBS TV-н мэдээллийг хүргэж байна.


– Аймгийн ИТХ-ын 2014 оны 3-р сарын 12-ны 12 тоот тогтоолоор аймгийн хэмжээнд ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Зарим агентлаг хэлтсүүд энэ тогтоосон хуваариар ажиллахгүй байгаа талаар иргэд мэдээлсэн юм. Энэ талаар аймгийн ИТХ-аас тодрууллаа.


– 2014 оны 2-р ээлжийн цэрэг татлага дөрөвдүгээр сарын 30-нд дууслаа. Цэргийн комиссын эрүүл мэндийн үзлэгт 600 гаруй залуус хамрагдсанаас 100 орчим залуус нь тэнцэж 5-р сарын 2-нд Дорнод аймгийн цэргийн анги нэгтгэлүүдийг зорих гэж байна.


– Баруун-Урт сум төвийн 7 багтаа 1,1 мөн хөдөөгийн 2 багийн дунд нь 1 нийтдээ 8 багийн зохион байгуулагчийн ажлын байрыг шинээр бий болгож сонирхсон иргэдийн дунд дөрөвдүгээр сарын 30-нд сонгон шалгаруулалт явууллаа. Сонгон шалгаруулалтанд 53 иргэн оролцлоо.


– 2014 он гарсаар аймгийн хэмжээнд 13 удаа хээрийн түймэр гараад байна. 4-р сарын 25-нд Асгат ,Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарсаныг дөнгөж цурманд оруулаад байтал тав хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 30-нд Эрдэнэцагаан суманд түймэр гарсан дуудлага иржээ.

– Хаврын цагт хамгийн их үзэгддэг хачиг өвчнөөс үүдэлтэй хачигт халдвар сүүлийн үед тархаж иргэд өвчилж байгаа талаар бид тодрууллаа. Хачиганд хазуулж үүнээс шалтгаалан халдвар авсан 10 гаруй хүн эмчлүүлсэн байна. Аймгийн нэгдсэн эмнэлэгт хачигт халдварын эсрэг вакциныг өчигдөрөөс тарьж эхэлжээ.


BBS TV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж