”МИАТ”-ийн нислэг хойшлогджээ

Хуучирсан мэдээ: 2011.05.11-нд нийтлэгдсэн

”МИАТ”-ийн нислэг хойшлогджээ

Улаанбаатар хотод цас, бороо орж, цаг агаарын нөхцөл байдал хүндэрсний улмаас МИАТ компани өнөөдрийн нислэгийн хуваарьтаа  өөрчлөлт оруулаад байна.

Өнөөдрийн 11:00 цагийн байдлаар:

УЛААНБААТАР-ТОКИО          /06:50цаг/ OM 501 нислэг цуцлагдсан.
УЛААНБААТАР- БЭЭЖИН      /06:20цаг/ OM223 нислэг 07:30 д хөөрсөн.
УЛААНБААТАР-СӨҮЛ            /13:05цаг/ OM 301 нислэг түр хойшлоод байна.
УЛААНБААТАР-БЭЭЖИНГ     /21:50цаг/  OM 227 нислэг түр хойшлоод байна.
БЭЭЖИНГ-УЛААНБААТАР     /10:35цаг/ ОМ 224 нислэг түр хойшлоод байна.  

Түүнчлэн өчигдөр буюу тавдугаар сарын 10-ны өдрийн БЭЭЖИН-УЛААНБААТАР чиглэлд 21:00 цагт хөөрсөн ОМ224 дугаарын нислэг Улаанбаатар хотод цаг агаарын нөхцөл байдал хүнд байсны улмаас бэлтгэл аэродром Эрхүү хотод түр зогсолт хийн, цаг агаар сайжрахыг хүлээж байгаа аж.

Цаг агаартай холбогдон гарч буй  нөхцөл байдлыг зорчигч, үйлчлүүлэгчид зөвөөр хүлээн авч,  “Чингис хаан” олон улсын нисэх буудлын лавлах утас 1980 дугаарт холбогдож нислэгийн хуваарьт гарсан өөрчлөлтийн талаарх мэдээллийг лавлаж байхыг зөвлөж байна. Нислэгийн хуваарийн талаарх мэдээллийг 13.30 цагт бид дахин хүргэх болно.


Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж