Apple компанийн ирэх есдүгээр сард танилцуулах iPhone 6 загварын ухаалаг гар утас ямархуу байх талаар олон янзын таамаглал, загварууд гараад байгаа.
Харин эдгээрээс хамгийн магадлал өндөртэй хэмээн нэрлэгдээд буй концепт загварыг Arthur Reis гэгч дизайнер танилцуулжээ.
Түүний гаргасан таамаглалаар шинэ iPhone 4.5 инчийн дэлгэцтэй, камерын хүчин чадал нь сайжирсан өмнөх загваруудаасаа илүү нимгэн хөнгөн батерейний хувьд илүү сайруулалт хийгдсэн байх гэнэ.
Энэхүү концепт загварыг дараах видеоноос үзнэ үү.
Т.БИЛГҮҮН