Олны танил хосууд болох дуучин Б.Амархүү, загвар өмсөгч О.Ариунзул нар удахгүй нижгэр хуримын зар дуулгах бололтой.
Дуучин Б.Амархүү жүжигчин бүсгүйтэй нэр холбогдсоныг эс тооцвол хайр дурлалын романсдаа сэв бараг суулгаагүй залуу хосууд саяхан харилцаандаа шинэ алхам хийж, дуучин залуу үзэсгэлэнт сүйт бүсгүйдээ гэрлэх санал тавьжээ. Тэд энэ үйл явдлаа гэрчилсэн гэрэл зургийг өөрсдийн цахим хуудсандаа оруулсан нь олон нийтэд түгж, залуу хосуудыг удахгүй гэрлэх тухай яригдах болжээ.
Б.МАРАЛ