Техник технологийн дээд сургуулийн амжилтууд

Хуучирсан мэдээ: 2014.05.06-нд нийтлэгдсэн

Техник технологийн дээд сургуулийн амжилтууд

Монгол улсын Хөдөлмөрийн яам, мэргэжлийн холбоодтой хамтран зохион байгуулсан “Монгол ур чадвар-2014” тэмцээнд Монгол улсын бүх мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын суралцагсдыг эцсийн шатанд шалгаруулах, тэдний чадварыг сайжруулах зорилго бүхий тэмцээнд Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд МБСБ оролцлоо.

МБСБ-аас мэргэжил тус бүрээс 1 суралцагчид хүйс харгалзахгүйгээр бүртгэлийн шаардлага хангасан тохиолдолд оролцох эрх олгогдов.

Техник технологийн дээд сургууль 5 мэргэжлийн тэмцээнд оролцож, бахдам амжилт гаргалаа. Тухайлбал

  • “Монгол ур чадвар-2014” уралдааны Гагнуурчин мэргэжлийн төрөлд багш С.Баяраагийн удирдсан ГА 2а ангийн сурагч Л.Ганцоож 1-р байр
     

 

  • “Монгол ур чадвар-2014” уралдааны Мужааны мэргэжлийн төрөлд багш Н.Батхүүгийн удирдсан БМ 2а ангийн сурагч Д.Нармандах 1-р байр

 

  • “Монгол ур чадвар-2014” уралдааны Тогооч мэргэжлийн төрөлд багш Э.Цолмонгийн удирдсан ТО 2а ангийн сурагч Б.Мөнх-Эрдэнэ 1-р байр тус тус эзэлж, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдсан.

Мөн Өргийн мэргэжлийн тэмцээнд багш Д.Ариунаагийн удирдсан ӨУ 2а ангийн сурагч Б.Нүүдэл 4-р байрт орсон байнаа. Плита наах төрөлд багш Д.Алтантуяагийн удирдсан ЗЧ 2 ангийн сурагч Ц.Чулуунцоож оролцлоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж