Өнөөдөр бүх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн зарим нутгийн газар, баруун болон зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн хойноос бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, баруун зүгийн нутгийн ихэнх, Хөвсгөлийн уулсаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шууурга шуурна. Хангайн, Хөвсгөлийнуулс, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав, Дорнод Монголын тал нутгаар 9-14 градус, говийн бүсийн баруун хэсгээр 20-25 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.
УЛААНБААТАРХОТ : Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11метр. 16-18 градус дулаан байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Баян-Өлгийн өмнөд, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтэнээс 3 градус дулаан, өдөртөө 8-13 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн баруун хэсгээр секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө бүх нутгаар 1-6 градус хүйтэн, өдөртөө Хэнтийн нутгаар 11-16 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 13-15 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас өдөртөө секундэд 7-12 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.
2014 оны 5 дугаар сарын 07-ноос 2014 оны 5 дугаар сарын 11-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
7-нд баруун болон төвийн нутгаар, 8-нд ихэнх нутгаар, 9-нд нутгийн зүүн хагаст, 10-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 7-нд ихэнх нутгаар, 8-нд говь талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говь, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр дулаарна.
Эх сурвалж: www.tsag-agaar .mn