Жил бүрийн тавдугаар сард улс орон даяар “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг уламжлал болгон зохион байгуулдаг. “Татвар төлөгч танд баярлалаа” уриан дор зохион байгуулагдах дээрх өдөрлөгүүд өдгөө 15 жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд Үндэсний Татварын Алба тус өдрүүдээр Татварын хууль сурталчилах, татвар төлөгчдөд зөвлөгөө өгөх, сургалт явуулах, татвар төлөгчдийг мэдээллээр хангах зэрэг үйл ажиллагааг Үндэсний татварын алба, нийт татвар төлөгч аж ахуйн нэгж, татвар төлөгч иргэдтэйгээ тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай юм байна.
“Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн үеэр Татварын албад татварын албаны үйл ажиллагааг сайжруулах, үйлчилгээг өргөтгөх чиглэлээр ТЕГ-аас явуулах “Санал асуулгын хуудас” –аар татвар төлөгчдөөс санал авч дүгнэх, “Татвар төлөгчдөд зөвлөгөө өгөх байр”-аар үйлчлүүлж буй татвар төлөгчдийн дэвшүүлсэн санал, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, үйл ажиллагаандаа тусган ажиллах, татварын байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээг нийтэд танилцуулах сурталчилах зэргээр тус өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлдэг талаар Татварын ерөнхий газраас мэдээлэв.
Татвар төлөгчдийн өдрүүд 2014-ийн нээлтийг Үндэсний татварын алба улс орон даяар, татварын боловсрол, цахим татварын үйл ажиллагааг сурталчлах, таниулах сургалтын арга хэмжээгээр эхэлж байгаагаараа онцлог юм. Татвар төлөгчдийн хуулийн мэдлэгт зориулсан tatvar-info.mn цахим хуудас мөн тус өдрөөр албан ёсоор нээлтээ хийх гэнэ.
О.САР