15 автомашин 66 хүн цасанд боогджээ

Хуучирсан мэдээ: 2011.05.11-нд нийтлэгдсэн

15 автомашин 66 хүн цасанд боогджээ

Цаг агаарын аюулт үзэгдлээс болж 15 автомашин, 66 хүнийг цасанд боогдсон байсныг Онцгой байдлын аврагчид гаргасан байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд түргэн тусламжийн машин, “Соната-2” загварын суудлын автомашин, зэрэг нийт таван  автомашин цасанд суусан байсныг  татаж гарган, есөн хүнийг аюулгүй газар хүргэжээ. Мөн тус  дүүргийн 20 дугаар хороонд Архангайгаас Улаанбаатар руу явж байсан 40 гаруй хүнтэй том оврийн автобус, мөн Дарханы чиглэлийн замд цасанд суусан таван автомашиныг татаж гарган найман хүн, Тахилтын замд цасанд суусан гурван автомашин 54 хүнийг аюулгүй газар хүргэжээ. Онцгой байдлын ажилчид нийт 15 автомашин цасанд суусан байсныг тус тус гаргасан байна.

Ш.Чимэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж