Орхон аймагт Төрийн үйлчилгээний цахим машин иргэдийн өдөр тутмын хэрэглээ болжээ. Үүнийг доорхи тоо баримт баталж байна.
Өнгөрсөн долоо хоногт 291 иргэн ТҮЦ машинаас лавлагаа авснаас дийлэнхи нь буюу 187 нь иргэний бүртгэл мэдээллийн лавлагаа байна. ТҮЦ машинаар үйлчлүүлэх иргэдийн тоо цаашид өсөх хандлагатай байгааг харгалзан тун удалгүй дахин нэг машин суурилуулахаар төлөвлөж байна.
Эх сурвалж: http://erdenet.mn