Японы нийслэл Токио хотод өнөөдөр өглөө /V.5/ орон нутгийн цагаар 5:18 минутанд хүчтэй газар хөдөлсөн талаар “NHK” мэдээллээ. Газар хөдлөлтийн улмаас 17 хүн гэмтэж бэртсэн талаар Японыалбаныхан мэдээлж байна. Японы цаг уурын төвөө мэдээлснээр газар хөдөлтийн голомт Токио хотын өмнө зүгийн Изу Ошима арлын ойролцоо далайн 160 км-ийн гүнд 6.0 магнитудын хүчтэй болсон гэнэ. Хүчтэй газар хөдлөлтийн чичиргээ Япон даяар олон газарт мэдрэгдэж, Токио хотноо илүү хүчтэй чичирхийлжээ. Одоогоор цунамийн гамшиг үүссэн эсэх болон бусад хохирлын мэдээлэл ирээгүй байна. Энэ нь 2011 оны гуравдугаар сард Японы зүүн хойд хэсэгт 9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсноос цунами үүсч, 18мянга 500 хүн ор сураггүй болсон гамшгийн дараа тохиосон хамгийн хүчтэй газар хөдөлт юм.
Б.АНХТУЯА