Найробид хоёр автобус дэлбэрчээ

Хуучирсан мэдээ: 2014.05.05-нд нийтлэгдсэн

Найробид хоёр автобус дэлбэрчээ

 

Кенийн нийслэл Найроби хотын зүүн хойд хэсгийн хурдны зам дээр өчигдөр /V.4/ дүүрэн зорчигчтой хоёр автобусанд дэлбэрэлт болжээ. Халдлагын улмаас гурван хүн амь үрэгдэж, 62 хүн гэмтэж, бэртсэн байна. Кенийн Засгийн газрын зүгээс халдлагад Сомалийн аль-Шабааб зэвсэгт бүлэглэлийн буруутгаж буй аж. Түүнчлэн өнгөрсөн бямба гаригт /V.3/ Момбаса хотод зорчигч тээврийн автобус руу үл таних этгээд гранат шидсэнээс дөрвөн хүн амь үрэгдэж, 15 хүн гэмтэж бэртсэн халдлага гарсан байна.

 

 

Үүнээс өмнө өнгөрсөн есдүгээр сард аль-Шабааб бүлэглэлийн зэвсэгт дайчид Найробийн “Westgate” худалдааны төвд халдлага үйлдэж, дөрвөн өдрийн турш олон тооны хүнийг барьцаалсан хэрэг гарч байсан билээ. Үүний улмаас 67 хүн амь үрэгдсэн юм.

 

Алан хядах аль-Каида бүлэглэлтэй сүлбээтэй аль-Шабааб бүлэглэл нь Кени улс 2011 онд Сомалийн исламын салан тусгаарлагчдын эрсэг энхийг сахиулагчидаа илгээж эхэлснээс хойш тус улсад халдлага үйлдэх болсон аж.

 

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж