ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн хуралдаан тавдугаар сарын 02-ны өдөр боллоо. Удирдах зөвлөл ШУТИС-ийн бүтцийн өөрчлөлт, шинэчлэлтэй холбогдуулан шинээр байгуулагдах бүрэлдэхүүн сургуулиудыг дараах байдлаар тогтоосон байна. Үүнд:
- Барилга, архитектурын сургууль
- Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль
- Үйлдвэрлэлийн технологийн сургууль
- Геологи, уул уурхайн сургууль
- Мэдээлэл, холбооны технологийн сургууль
- Эрчим хүчний сургууль
- Механик, тээврийн сургууль
- Хэрэглээний шинжлэх ухааны сургууль гэж тогтоосон байна.
Мөн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль нь ШУТИС-ийн нэг бүрэлдэхүүн сургууль байх юм.
Удирдах зөвлөлийн хуралдаанаас гаргасан тогтоолд ШУТИС-ийн одоогийн бүтцэд байгаа 15 бүрэлдэхүүн сургуулийг 2014 оны 6 сарын 30-ны өдрөөс татан буулгаж, шинэчилсэн бүтцээр бүрэлдэхүүн сургуулиудыг 2014 оны 7 сарын 01-ний өдрөөс эхлэн зохион байгуулахаар шийдвэрлэжээ.
Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг авч ажиллахыг ШУТИС-ийн Ректор Б.Очирбатад даалгасан байна гэж ШУТИС-ийн Захиргаанаас мэдэгдлээ.
Л.ХАЛИУ