Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар найруулагчийн “Өчигдөр” гэх сэтгэхүйн драмын жүжиг тавдугаар сарын 7-оос эхлэн Драмын театрын тайзнаа тав хоногийн туршид тавигдах нь ээ.
“Өчигдөр” жүжиг нь нэгэн гэр бүлийн хоёр хүний тухай өгүүлэх бөгөөд хоёр хүнээс бүтсэн жүжиг ажээ. Гэртээ өдөржин авааль нөхрөө хүлээн суух сайн эхнэр, гэргийнхээ, гэр бүлийнхээ төлөө зүтгэж яваа сайн нөхөр. Тэдний ухаангүй халуун дурлал хөрөх үед юу болдог вэ? Тэд өөрсдийн хайрыг “Өчигдөр” шиг нь хадгалж чадах болов уу?
Улсын драмын эрдмийн театрын долоон найруулагчийн ертөнцөөр аялах аялал дөрөв дэх найруулагчийн ертөнцтэй танилцахад бэлэн болсон нь энэ юм.
Э.ТЭКҮ