Улаанбадрах сумын малчидтай уулзав

Хуучирсан мэдээ: 2014.05.05-нд нийтлэгдсэн

Улаанбадрах сумын малчидтай уулзав

Дорноговь Аймгийн Засаг дарга П.Ганхуяг Ураны хордлогод өртөж байгаа гэж яригдаж буй Улаанбадрах сумын малчдаараа тойрч уулзав

Аймгийн Засаг дарга П.Ганхуяг, Үйлдвэр хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Наранболд, Лабораторын эрхлэгч Ж.Наранцэцэг, Сайншанд сумын Засаг дарга Б.Батбаяр, Сайншанд сумын /Зүүнбаян/ 5-р багийн Засаг дарга н.Эрдэнэбат, Улаанбадрах сумын Засаг дарга Б.Ганзориг нар болон холбогдох албаны хүмүүсээр бүрдсэн баг 2014 оны 5 сарын 1 өдөр Улаанбадрах сумын 3-р баг,Сайншанд сумын /Зүүнбаян/ 5-р багт ажиллалаа.

Гажигтай төл гарч мал нь хээл хаяж байгаа Улаанбадрах сум, Сайншанд сумын /Зүүнбаян/ 5-р багийн малчин айл өрхийн иргэдтэй уулзаж нөхцөл байдалтай албаны хүмүүс газар дээр нь танилцав. Малчид Ураны нөлөөллөөс болж байгаа гэж үзэж байгаагаа хэлээд хэрэв уранаас болоогүй гэвэл малын гажиг төрөлт яг юунаас болоод байгааг тодруулж, оношийг олж эрүүлжүүлэх арга хэмжээ авч өгөхийг хүсэв. Мөн тэдний энэ асуудлаар ТББ-ууд буруу ташаа мэдээлэл өгч, шийдлийг олоход туслах биш шоу сенсац хийж яваад байгаад дургүй байгаагаа илэрхийлж байлаа.

Аймгийн Засаг дарга П.Ганхуяг малчдад хандан бид юуны нөлөөлөл болохыг тодруулахын төлөө ажиллаж байна. Харин түүнийг хүлээж нөлөөлөлтэй газарт эрсдэлтэй байхаас зайлс хийж өөр оройлцоох газар нутаг сэлгэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэхэд малчид нааштай хүлээж авлаа.

Эх сурвалж: http://zasag.mn/m/dornogovi

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж