Италийн хөлбөмбөгийн “Сери А” лигт “Ювентус” баг түрүүллээ. Ингэснээр “Хөгшин ноёд” буюу “Ювентус” баг Италийн лигийн аварга буюу “Скудетто”-г сүүлийн гурван жил дараалан түрүүлж байгаа юм. Мөн лигтээ 30 удаа түрүүлсэн гэдэг хосгүй амжилтын эзэн болж байгаа юм.
Италийн “Сери А” лигийн 36 дугаар тойргийн тоглолт өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Энэ тойрогт лигийн аваргын төлөө өрсөлдөж байсан “Рома” баг “Катаниа” багийн талбайд зочлон, 4:1-ийн харьцаатай хожигдлоо. Ингэснээр “Сери А” лигт “Ювентус” баг түрүүлэх нь тодорхой болсон юм.
“Сери А” лигийн 36 дугаар тойрогт Италийн Милан хотын дерби тоглолт болсон. 2013-2014 оны улирлын сүүлийн Милан хотын дерби тоглолтод “АС Милан” 1:0-ийн харьцаатай хожлоо. Хожлын гоолыг 65 дахь минутад “АС Милан” багийн цэвэрлэгч Найжель де Ионг оруулсан юм.
36 дугаар тойргийн дүн:
- Женоа 0-0 Болонья
- Уденезе 5-3 Ливерно
- Катанья 4-1 Рома
- Парма 2-0 Сампдориа
- Киево 0-1 Турин
- АС Милан 1-0 Интер
“Сери А” лигийн хүснэгт:
Байр | Баг | Тоглолт | Хожил | Тэнцээ | Хожигдол | Оноо |
1 | Ювентус | 35 | 30 | 3 | 2 | 93 |
2 | Рома | 36 | 26 | 7 | 3 | 85 |
3 | Наполи | 35 | 20 | 9 | 6 | 69 |
4 | Фиорентина | 35 | 18 | 7 | 10 | 61 |
5 | Интер | 36 | 14 | 15 | 7 | 57 |
6 | Турин | 36 | 15 | 10 | 11 | 55 |
7 | Парма | 36 | 14 | 12 | 10 | 54 |
8 | Милан | 36 | 15 | 9 | 12 | 54 |
9 | Лацио | 35 | 14 | 10 | 11 | 52 |
10 | Хеллас Верано | 35 | 16 | 4 | 15 | 52 |
11 | Атланта | 35 | 14 | 5 | 16 | 47 |
12 | Сампдориа | 36 | 12 | 8 | 16 | 44 |
13 | Уденезе | 36 | 12 | 6 | 18 | 42 |
14 | Женоа | 36 | 10 | 11 | 15 | 41 |
15 | Кальяри | 35 | 9 | 12 | 14 | 39 |
16 | Киево | 36 | 8 | 6 | 22 | 30 |
17 | Болонья | 36 | 5 | 14 | 17 | 29 |
18 | Сассуоло | 35 | 7 | 7 | 21 | 28 |
19 | Катаниа | 36 | 6 | 8 | 22 | 26 |
20 | Ливерно | 36 | 6 | 7 | 23 | 25 |
Б.БИЛЭГ