“Ньюанс”- хамтлаг ОХУ-д тоглоно

Хуучирсан мэдээ: 2014.05.05-нд нийтлэгдсэн

“Ньюанс”- хамтлаг ОХУ-д тоглоно

“Ньюанс” хамтлагийнхан ОХУ-ын Эрхүү, Усть Орда, Забайкалский Край, Могойтын болон Агинский район, Улаан-Үд, Чита хотуудад жил бүр тоглолтоо амжилттай зохион байгуулсаар ирсэн. Тус хамтлагийнхан өнгөрсөн гуравдугаар  сард “Лучшие песни для Мамы” аялан тоглолтыг хойд хөршийн олон хот, тосгодод амжилттай тоглосон билээ.

Тэгвэл энэ сарын сүүлээр тус  хамтлагийнхан ОХУ-ын Буриадын “Государственная Телевизионная и Радиовещательная Компания "Бурятия»”телевизийн 50 жилийн ойн арга хэмжээнд урилгаароролцож ОХУ-ын алдартай хамтлаг дуучидтай хамт нэгэн тайзан дээр ая дуугаа өргөхөөр болжээ. “Ньюанс”-ынхан бүрэн хэмжээний попера тоглолтоо  тоглох ажээ. Тэднийг урьсан БГТРК телевиз нь тус хамтлагийн хойд хөршид аялан тоглох бүх талынзар сурталчилгаа, мэдээллийг хариуцан ажилладаг хамтын ажиллагаатай байгууллага нь юм.

Д.ЦЭЦ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж