Бүлгүүд хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2014.05.05-нд нийтлэгдсэн

Бүлгүүд хуралдаж байна

УИХ дахь намын бүлгүүдийн хурал 10.00 цагт эхлэхээр зарлагдсан. Тодруулбал, МАН-ын бүлгийн хуралдаан 10.00 цагт Төрийн ордны Б танхимд эхэлж, энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэгдэх хуулийн төслүүд болон цаг үеийн асуудлаар хуралдаж байна.

Мөн “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан В танхимд эхэлсэн байна. Энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх төслүүд болон цаг үеийн асуудлаар хуралдаж байна. УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан Төрийн ордны А танхимд эхэлж  байна. Тус бүлгийн хуралдаанаар цаг үеийн асуудал хэлэлцэхээс гадна, Ерөнхий сайд, УИХ-ын даргын мэдээлэл болон Засгийн газрын гишүүн Х.Баттулга сайдын асуудлыг ч хэлэлцэх бололтой.


Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж