Өчигдөр байлдаантай байсан Мариуполь хотноо үл танигдах хүмүүс Приват банкны байрыг шатаасан талаар 0629.com.ua сайт мэдээлэв. Банкны ойролцоо мөргөлдөөн болоогүй байсан бөгөөд таван давхар банк бүрэн шатжээ.
Бямба гаригийн оройноос уг хотод террорын эсрэг гэх ажиллагаагаа Украины арми явуулж байна. Хотын төвд оройн 22:00 цагаас буудалцаан эхэлжээ.
Мариуполийн өөрийгөө хамгаалах хүчний төлөөлөгч Михаила Крутько цэрэг, цагдаа нар хотын захиргааны байрыг дайрч байна гэв. Хүчнийхэн таван минутын дотор байрыг чөлөөлөхийг шаардаж, дараа нь гал нээнэ гэж сануулжээ. Бямба гарийн шөнө зэвсэгт мөргөлдөөн Луганск, Константиновка хотуудад үргэлжлэв.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР