Сумочид хүүхдүүдийг уйлуулав

Хуучирсан мэдээ: 2014.05.04-нд нийтлэгдсэн

Сумочид хүүхдүүдийг уйлуулав

AFP агентлагийн гэрэл зургийн сурвалжлага


 
Японы “Алтан долоо хоног” гэгдэх Хүүхдийн өдөр тавдугаар сарын 5-нд болно. Голчлон эрэгтэй хүүхдүүдэд зориулан тэмдэглэдэг энэ баярт зориулсан нэгэн тэмцээн Токио хотын Асакуса, Тайто районы Сэнсо-жи сүмд боллоо. Маш үзүүштэй энэ тэмцээн нялх хүүхэд тэвэрсэн сумочдын дунд болдог ажээ.


 
Сумочдын тэвэрсэн хүүхдийн хэн түрүүлж уйлсан нь энэ тэмцээнд ялагч болдог ажээ. Харин хүүхдүүд зэрэг уйлж эхэлсэн бол аль чанга уйлсан нь тэмцээнд ялах дүрэмтэй гэнэ.

Хамгийн анхны ийм тэмцээн 1993 онд болж байжээ.  "Baby-Cry Sumo» тэмцээнд зөвхөн нэг настай хүүхдүүд оролцоно.

 


 

Хүүхэд хэдий чинээ чанга уйлна төдий чинээ хурдан өсдөг ба бурхад түүний ирээдүйг тогтоодог гэж япончууд итгэдэг ажээ.


Бэлтгэсэн Ш.МЯГМАР
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж