Засгийн газрын харьяа 11-11 төвд амралтын өдрүүдэд иргэдээс цөөнгүй гомдол санал иржээ. Ирүүлсэн дуудлагад нийслэлтэй холбоотой санал гомдол нэлээд хувийг эзэлж байна. Тухайлбал, нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа том оврын автобуснууд хоорондоо уралдаж зорчигчдын аюулгүй байдлыг алдагдуулж буйг шүүмжилжээ. Мөн авто замын нэгдүгээр эгнээнд байршуулсан авто машинуудыг хөдөлгөөнд саад учруулсан хэмээн үзэж, журамладаг болсон. Энэ нь нийтийн эзэмшлийн орон сууцанд амьдарч байгаа иргэдийн хувьд машинаа өглөө болгон ачуулдаг хүндрэлтэй нөхцөл байдалтай тулдаг болсноо мөн учирлажээ.
Ингээд 11-11 төвд амралтын хоёр өдөр ирсэн гомдлыг түүвэрлэн хүргэж байна.
№1405045963 Арьс ширний урамшууллын мөнгө олгохгүй байна. “Мах маркет” компанид 2013 оны арваннэгдүгээр сард 300 хонь ямаа өгсөн. Энэ талаар шалгаж хариу өгнө үү.
№1405047694 БЗД 16-р хороо манай байр зам дагуу байрладаг. Гэтэл машины зогсоол байхгүй учир машинаа нэгдүгээр эгнээнд тавьж хонуулдаг. Өглөө болгон машин ачиж явах юм. Маш их гомдолтой байна. Зогсоол шийдэж өгөх хэрэгтэй байна.
№1405046684 “Хүчит шонхор” зах руу ороод гарахаар зогсоол дээрээс 1000 төгрөг аваад байх юм. Зам ашиглалтын мөнгө гэж төлж байгаа шүү дээ.
№1405046386 Гурвалжингийн гүүрнээс урагш зам засварын ажил эхэлсэн боловч ажил огт хийгдэхгүй байна. Үүнээс болж бусад замууд маш их ачаалалтай, түгжирч байна. Энэ асуудалд арга хэмжээ авч өгнө үү.
№1405035992 Шар хад, Зүүн салаа, Баянхошуу чиглэлийн автобуснууд хоорондоо уралдаж иргэдийг аюултай байдалд авч явж байна. Жолооч нар нь бүхээгтээ тамхи татаж байна. Шаардлага тавихаар хэл амаар доромжилж байна. Тэр дундаа залуу жолооч нар харилцаа муутай, нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх чадваргүй байна.
№1405035686 ХУД-ийн 15-р хорооны 36,38-р 48А,Б байрнуудын 25-р байрны СӨХ нь машин замыг хаагаад хаалга хийгээд цоожилсоноос болоод манай байрныхан байр луугаа орж чадахгүй байна. Мэргэжлийн хяналтаас шаардлага ирсэн ч биелүүлэхгүй байна. Үүнд арга хэмжээ авч өгнө үү.
№1405039227 Өвөрхангай аймгийн Жаргалант багийн эмнэлгийн 2 бага эмч дуудлагандаа ирэхгүй юм. Нэг багийн эмч нь хөдөө малтай, малаа маллаад дуудлаганд ирдэггүй. Манай багийн эмнэлэгийн үйл ажиллагаа маш муу байна.
№1405021851 Хотоос тарааж байгааа хогны уут орон сууцны айлуудад маш хэрэггүй зүйл байна. Иймээс гэр хорооллын айлуудад сайжруулсан, сайн чанарын хогны уутыг тарааж өгөх хэрэгтэй байна.
№1405026681 УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нэр бүхий гишүүн сурагчийн дүрэмт хувцас насанд нь таарсан биш, тавдугаар ангийн сурагчид оёсон өмд нь том залууд таарахаар дайны байгааг сануулахад Ерөнхий сайд “Бага размерыг авчихгүй юу” гэж байна. Хүүхэд тус бүрийн размерыг авч байж дүрэмт хувцас хийх ёстой шүү дээ. Энэ талаар Ерөнхий сайд та хариу өгнө үү” гэжээ.
Г.НАРАН