Урин цаг ирж, Улаанбаатар хотын хэмжээнд авто замуудыг өргөтгөх, шинэчлэх ажил эхлээд байна. Энэ хүрээнд авто замд сэтгэлгээ хийхтэй холбоотойгоор өнгөрсөн баасан гаригаас бямбад шилжих 23.00 цагаас Москва хорооллын урдуур явах замын хойд урсгалыг хаасан юм. Тэгвэл ажил өнөө шөнөдөө дуусаж маргаашийн 06.00 цагаас тус замаар зорчиход чөлөөтэй болж замыг нээх аж.
Үүнтэй холбоотойгоор Хархорин захын баруун талын буцаж эргэдэг гарцны хойд талын зорчих хэсгийг хааж, урд замыг сөрөг хөдөлгөөнтэй болгосон бөгөөд "Сүлжмэл" ХХК-ийн урд талын буцаж эргэдэг гарцаар эргэж хойд урсгалдаа орж зорчиж байгааг сануулъя.
Г.НАРАН