Дэлхий чөлөөт хэвлэлийн өдрийг тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2014.05.04-нд нийтлэгдсэн

Дэлхий чөлөөт хэвлэлийн өдрийг тэмдэглэв

Тавдугаар сарын 3-ны бямба гаригт НҮБ-аас 1993 онд бий болгосон Дэлхийн чөлөөт хэвлэлийн өдрийг тэмдэглэв. НҮБ-ын үзэж буйгаар “нээлттэй, олон ургальч Хэвлэл, мэдээллийн систем нь аюулгүй орчинд, хэлмэгдүүлэлтийн дарамтгүйгээр оршин тогтнох ёстой”.


Олон улсын байгууллагын мэдээгээр, өнгөрсөн онд дэлхий даяар 71 сэтгүүлч амиа алдаж, 826 сэтгүүлч баривчлагдсан байна. Мөн хоёр мянга гаруй сэтгүүлчид заналхийлэлд өртжээ.


2014 оны хэвлэлийн эрх чөлөөний индекст “мэдээлэл тараахад сөргөлдөөнүүд сөргөөр нөлөөлснийг” өгүүлэв. Индексийн боловсруулагч “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагаас дүгнэхдээ, үндэсний аюулгүй байдлын сонирхолыг хэтэрхийн өргөнөөр ярих хандлага нэмэгдсэн гэв. Тэр нь мэдээлэл авах эрхийг хязгаарлаж байна.
 
Индексийн нэгдүгээрт, дөрөв дэх жилдээ дараалан Финлянд тэргүүлж, өмнөх жилийнх шигээ ялимгүй хойно нь Нидерланд, Норвеги бичигдэв. Сүүлийн гурван байрыг Туркменистан, Хойд Солонгос, Эритреы гэсэн гурван орон эзлэв. Эдгээр орнуудад чөлөөтэй мэдээлэл зарчмын хувьд байхгүй гэнэ.
 
180 орноос АНУ- 46-д, Гаити-47-д, Кабо-Верде-24-т, Их Британи-33-т, ОХУ 148-д, Куба-170-д, БНХАУ-175-т тус тус бичигджээ.


Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж