2014 оны 05дугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн зүүн хэсгээр солигдмол, бусад нутгаар нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Туул, Тэрэлж голын сав газар, Дорнод Монголын тал нутгаар 7-12 градус, Их нууруудын хотгор,Алтайн өвөр говиор 18-23 градус, бусад нутгаар 12-17 градус дулаанбайна.
УЛААНБААТАР ХОТ :Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 9-11 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 8 градус хүйтэн, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 878гектопаскаль байлаа. Даралтөдөртөө тогтвортой байна.
2014 оны 5 дугаар сарын 05-наас 2014 оны 5 дугаар сарын 9-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
5-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 6-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 7-нд зарим газраар, 8-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 6-нд зарим газраар, 7-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 15-20 градус дулаан байна. 7-нд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байна гэж Ус цаг уур орчны хүрээлэнгээс мэдээлэв.