Дэлхийн банкийг Монголд хэн төлөөлөх вэ?

Хуучирсан мэдээ: 2014.05.03-нд нийтлэгдсэн

Дэлхийн банкийг Монголд хэн төлөөлөх вэ?

Дэлхийн банк хамтын ажиллагаа бүхий улс бүртээ Суурин төлөөлөгч,  Төлөөлөгчийн газраа ажиллуулдаг. Манай оронд өнгөрсөн дөрвөн жил ажилласан хатагтай Корали Геверсын бүрэн эрхийн хугацаа дуусч, өнгөрсөн гуравдугаар сард буцсан билээ. 

Тэгвэл Дэлхийн банкийг манай улсад ирэх дөрвөн жилд төлөөлөх Суурин төлөөлөгч хэн байх талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр тус банкны Монгол, БНСУ, БНХАУ-ыг хариуцсан дарга ноён Клаус Роландтай уулзах үеэрээ тодруулжээ.

Түүний хэлснээр, Дэлхийн банкны Суурин төлөөлөгч шалгаруулах явц хэвийн үргэлжилж байгаа бөгөөд нийт 30 хүн Монголд томилогдохоор өрсөлдсөн байна. 

Суурин төлөөлөгчөөр ажиллах хүсэлт томилогдох улсаас шууд хамаардаг бөгөөд  ийм тооны хүмүүс өрсөлдсөн тохиолдол ховор аж. Ямартай ч 30 хүнээс эхний шалгаруулалтад наймыг нь үлдээж, сүүлийн шатны ярилцлагад гурван хүн оролцож буй аж. 

Дэлхийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч энэ сард тодрох юм.

Эх сурвалж: mongolianeconomy.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж