Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр Төрийн ордонд хуралдаж байна. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм байна.
№ |
Хэлэлцэх асуудал | Засгийн газрын гишүүн |
1. | Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбатын санаачлан боловсруулсан Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн тухай | Х.ТЭМҮҮЖИН |
2. | Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны 1 дүгээр улирлын гүйцэтгэлийн тухай | Ч.УЛААН |
3. | Төрийн банкны үйл ажиллагааны тайлан, цаашид авах арга хэмжээний тухай | Ч.УЛААН |
4. | Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай* | Ч.УЛААН |
5. | Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулах тухай | Ц.БАЯРСАЙХАН |
6. | Батлан хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл | Д.БАТ-ЭРДЭНЭ |
7. | Монгол судлалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрэм батлах тухай* | Л.ГАНТӨМӨР |
8. | Номын сангийн үйл ажиллагааны тухай хуулийн төсөл | Ц.ОЮУНГЭРЭЛ |
9. | “Спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Засгийн газар хоорондын санамж бичиг”-ийн тухай | Ц.ОЮУНГЭРЭЛ |
10. | Төрийн өмчийг 2014-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл* | Х.БАТТУЛГА |
11. | Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл (Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр) | Н.БАТБАЯР |
12. | Дэлхийн Банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх “Цахим эрүүл мэнд төсөл”-ийн тухай* | Н.БАТБАЯР |
13. | Дэлхийн Банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх "Ухаалаг засаг төсөл”-ийн тухай* | Н.БАТБАЯР |
14. | Дэлхийн Банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх “Боловсролын чанарын шинэчлэл төсөл”-ийн тухай* | Н.БАТБАЯР |
15. | Дэлхийн Банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх "Тогтвортой амьжиргаа – III төсөл”-ийн тухай* | Н.БАТБАЯР |
16. | Засгийн газрын баталгаа гаргах тухай (Эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудад олгосон хөнгөлөлттэй зээлийн тухай) | М.СОНОМПИЛ |
17. | Орон сууц хувьчлах тухай* | Н.УДВАЛ |
18. | Бусад асуудал* | Н.АЛТАНХУЯГ |
| Танилцуулах асуудал |
|
19. | Хөдөлмөрийн сайдын гадаад томилолтын тухай* | Ч.САЙХАНБИЛЭГ |
20. | Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгийн зарцуулалтын тайлангийн тухай* | Н.БАТБАЯР |
21. | Эрчим хүчний нэгдсэн системийн 2013-2014 оны өвлийн их ачааллыг давсан ажлын тайлан | М.СОНОМПИЛ |