АНУ-ын “Freedom House” төрийн бус байгууллага 2014 оны дэлхийн улс орнуудын хэвлэлийн эрх чөлөөний зэрэглэлийг гаргажээ. Дэлхийн 197 улсаас Монгол улс уг жагсаалтын 74 дүгээрт бичигдсэн байна. Өмнөх онд манай орон 77 дугаарт Болгар улстай хамт бичигдэж байв. Зэрэглэлийг тогтоохдоо 63 улсыг чөлөөт, 68-ыг хагас эрх чөлөөт, 66 улсыг эрх чөлөөгүй гэсэн гурван хэсэгт хуваасан байна. Жагсаалтыг Голланд, Норвеги, Швед улсууд тэргүүлсэн бол Куба, Беларусь, Туркменистан, Узбекистан болон Умард Солонгос улсууд сүүл мушгижээ.
Харин манай хойд хөрш хэвлэлийн эрх чөлөөгөөрөө 176 дугаар байранд Эфиоп, Судан зэрэг улсуудтай эн зэрэгцсэн бол Хятад 183 дугаарт Азербайжан, Лаос, Вьетнам улсуудтай хамт жагсчээ. Хэвлэлийн эрх чөлөөгөөрөө энэ онд Америк 30 дугаарт жагссан бөгөөд өмнөх оноос долоон байр хойшилсон үзүүлэлт гарсан байна.
О.САР