Дэлхийн банк төмөр замын төсөлд оролцох боломжтой гэв

Хуучирсан мэдээ: 2014.05.02-нд нийтлэгдсэн

Дэлхийн банк төмөр замын төсөлд оролцох боломжтой гэв

Дэлхийн банкны Монгол, БНСУ, БНХАУ хариуцсан дарга ноён Клаус Роланд энэ өдрүүдэд манай оронд ажиллаж байгаа бөгөөд  энэ үеэрээ Монголын засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ төмөр зам” төсөлд оролцох бүрэн боломжтой байгаагаа дуулгалаа. Төмөр замын шинэ шугам барих тухай тогтоолын төслийг  Засгийн газраас УИХ-д өргөн бариад байгаа юм. “Шинэ төмөр зам” төслийн дийлэнхийг төр-хувийн хэвшлийн түншлэл буюу концессын гэрээгээр явуулах  гэнэ. Дэлхийн банкны  Монгол, БНСУ, БНХАУ хариуцсан дарга ноён Клаус Роланд  төмөр замын бүтээн байгуулалт, царигийн тухай удаан хугацааны асуудал шийдэлд хүрсэнийг сайшаагаад аж үйлдвэр, экспортдоо тулгуурласан Монгол Улсын үсрэнгүй хөгжлийн зам нээгдэнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.  Монгол Улсын хувьд  Дэлхийн банктай  авто зам, төмөр зам, хийн хоолой, эрчим хүчний шугам, газрын тос дамжуулах шугамын бүтээн байгуулалтын ажилд  хамтрахаар болжээ.


О.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж