Барилгын үзэсгэлэн яармаг болж байна

Хуучирсан мэдээ: 2014.05.02-нд нийтлэгдсэн

Барилгын үзэсгэлэн яармаг болж байна

“Барилга экспо 2014” олон улсын үзэсгэлэн яармагийг “Ногоон барилга бидний ирээдүй” уриан дор 2 үе шаттай зохион байгуулж байна. Гадаад, дотоодын 200 гаруй компани бүтээгдэхүүн үйлчилгээгээ дэлгэсэн үзэсгэлэнгийн эхний хэсэг болох “Барилгын материал, дэвшилтэт технологийн үзэсгэлэн” дөрөвдүгээр сарын 25-27-ны өдрүүдэд болсон. Харин өнөөдөр хоёр дахь хэсэг болох “Орон сууц, хаус дизайны үзэсгэлэн” эхэлнэ. “Барилга экспо-2014” олон улсын барилгын үзэсгэлэн яармагийг  төрийн төрийн бус байгууллагууд дэмжин, хамтран зохион байгуулагчаар ажиллаж байна. Үзэсгэлэнгийн үеэр иргэдэд зориулсан хямдрал урамшууллуудыг танилцуулан, зөвлөгөө өгч, уулзалт зохион байгуулах аж.

О.САР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж