Жүжигчин Эва Лонгория экс нөхөр болох сагсан бөмбөгчин Тони Паркертай эргэн нийлэхийг хүссэн тухай “BBC” агентлаг мэдээллээ. Тэрбээр өчигдөр Нью Йорк хотноо “Dark night” хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож байхдаа хэвлэлийхэнд “Би хуучин нөхөртэйгээ эргэн нийлэхийг хүсч байна. Үнэхээр их. Тони Паркер бид хоёр саяхан утсаар ярихад тэр надад эргэн нийлэх хүсэлтэйгээ хэлэхэд би тоглож байна гэж бодсон. Тэгэхдээ Паркер эргээд ирвэл би хүлээн авахад бэлэн” гэж ярьжээ. Лонгория өнгөрсөн хоёрдугаар сард өөрөөсөө 11 насаар дүү жүжигчин Эрнесто Аргуйло гэгч залуутай сүй тавьж буйгаа зарласан юм. Хэвлэлийнхэн түүнээс Паркертай эргэн нийлбэл Эрнесто Аргуйлог яах эсэх талаар асуухад, “Бид хоёр салсан. Би ганц бие бүсгүй” хэмээн хариулжээ.
О.САР